Хүн, Шавьж хоёрын аль нь илүү хөнөөлтэй вэ?

Биологийн шинжлэх ухааны эрдэмтэдийн хамгийн сүүлийн үеийн мэдээгээр дэлхий дээр 2 сая гаруй биологийн төрөл зүйл байдаг. Хүн та бол биологийн нэг зүйл. Тэгвэл хөнөөлт шавьж ч мөн биологийн нэг гэр бүлд багтах амьтан болно. Та бидний сайн мэдэх эрвээхэй бол шавьж. Эрвээхэйд хүн бүр дуртай байдаг. Гэтэл таны дуртай эрвээхэй та бидний уух усыг сая сая тонноор, амьсгалах агаарыг хэдэн тэр бум килограммаар нь хороож байна. Гэхдээ энэ нөхцөл байдлыг хүн та өөрөө бий болгосон.

pest insects of Bogdkhan mountain
Та бүхний харж байгаа энэхүү зураг бол Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын байрлах Дархан цаазат Богдхан ууланд тархсөн хөнөөлт шавжийн тархалтыг харуулсан газрын зураг болой. Зурган дээр Богдхан уулын арын хэсэгхэн ойн талбайд модны навч, шилмүүсээр хооллодог хөнөөлт шавьж гэж нэрлэгдэх болсон 2 төрлийн эрвээхэй, 1 төрлийн цох тархасныг үзүүлжээ. Сүүлийн долоон жилийн хугацаанд Монгол улсын нутагт 29 мянган га талбай ойг эдгээр хөнөөлт шавьж юү ч үгүй идэж бүрэн хатаажээ. Үүнийг хамгийн багаар бодон 1 га-д тархсан ойг ширхэгээр гаргавал 20.300.000 ширэхг тод үхсэн гэж үзэж болох нь ээ. Нэг ширхэг модны үндсэнд 40.000 л ус агуулдаг нь судалгаагаар нотлогдсон. Үүнийг хэрэглэ рүү хөрвүүлэн, гэр хорооллын нэг өрх хоногт дунджаар 30 л ус хэрэглэгд гэж хамгийн ихээр тооцон үзвэл энэ нь нэг өрхийн 3-4 жилийн хэрэгцээний ус гэсэн үг юм. Нэг модны ач холбогдлын өчүүхэн хэсэг нь л ийм байна да. Тэгвэл 20.300.000 ширхэг модонд агуулагдах усыг тооцвол 812.000.000.000 л ус болох нь ээ. Энэ нь Улаанбаатар хотын ундны усны 4-5 жилийн хэрэгцээтэй дүйцэхүйц гэсэн үг юм. Хөнөөлт шавьж та бидний 5 жилийн хэрэгцээний усыг аль хэдийн булаан авсан байна.

Ой модны ач холбогдол нь зөвхөн усаар хязгаарлагдахгүй хөрсний үржил шимийг барих, ялгаруулах хүчилтөрөгч, ойг дагалдах бичил таатай уур амьсгал, тоосжилтоос хамгаалах гээд тоочоод баршгүй олон. Энэхүү үнэлж баршгүй ач холбогдолтой сайн чанарууд нь мөн л дээрх хэдэн саяараа үхсэн модны ширхэг тоолонгоор хорогдон алга болсоор байна.

Энэ нь нэг талаас хорхойн уршигт мөн боловч нөгөө талаас эдгээр амьтад ингэтлээ үржин хор хөнөөлөө үзүүлэх болсонд хүмүүс бид өөрсдөө буруутай юм. Учир нь байгаль дээрх амьд биеийн идэш тэжээлийн хэлхээ нь хүмүүний амьдралыг тэтгэгч гол хүчин зүйл болдогтой холбоотой.

Навч шилмүүсээр хооллодог дээрх хөнөөлт шавьжаар тоншуул, хөхөө, шоргоолж, шүр цох зэрэг амьтад хооллодог бөгөөд хүний сөрөг үйл ажиллагааны улмаас дээрх шавьжаар хооллогч амьтадын тоо толгой багассан. Мөн сүүлийн жилүүэд цаг уурын дулааралаас болж дээрх хэдэн зүйлийн эрвэйхэйн тоо толгой үлэмж хэмжээгээр өссөн. Эдгээр  хөнөөлт шавж өсч үржихийн хэрээ р ойыг мод маань үгүйрүүлэн сүйтгэсэн нь энэ. Тэгэхлээр уг шалтгаан нь хүмүүс биднээс үүдэлтэй гэж дүгнэж болох юм.

Харин та юу гэж бодож байна?

Та бидний амьдрах орчин жилээс жилд доройтон, идэх хоол хүнс, уух ус өдөр цагаар хомсдсоор байна. Харин бид хэтэрхий тайван байгаа юм биш үү.

Батзул


the attachments to this post:

bazu
bazu

pest insects of Bogdkhan mountain
pest insects of Bogdkhan mountain


4 Comments to “Хүн, Шавьж хоёрын аль нь илүү хөнөөлтэй вэ?”

  1. pakysse says:

    Very interesting post guy.

  2. G.Uujimbayar says:

    ene niitlel nadad ih taalagdlaa. Zurag deer tailbarlaj ogson ni sonirholtoi mon tuilin unemshil toruulehuits bolson bna.

    Teneg hunii hamgin emegneltei ni ooriinhoo teneg gedgiig meddegguid orshidog gedeg. BID uneheer taivan bna. Taivan suugaad baigaagaach uhamsarlahgui bna.

    Baigal ooriin jam esooroo orshij bui tsagt buh zuil tuuniiheer zov yvaggdag. Hun hondlongoos orood irvel buh zuil buruugaar ergedeg. Ene ongorson tuuh bidend notloj haruulsan.

  3. Ganbat says:

    zuw zvil hundjee, hvn bvr anhaaraisai!

  4. chimgee says:

    Tsagaa olson zob niitlel bichjee. eh delhii baigaltaigaa denduu turemgii handsanaas baigali delhii ergeed hun torolhtnoos hariugaa avdag gedgiig neg bus udaagiin baigaliin gamshigt uzegdluud haruulsan daa. Eh delhii, baigalia hairlan hamgaalaach humuusee!

Leave a Reply