20 саяыг нэхэж тэмцсэн уурхайчид хоёр саяыг авах болов

Boroo goldБороо Гоулд」–д ажилладаг хүн өөрсдийгөө азтайд тооцож, 「энэ бол нэр төрийн хэрэг」хэмээн бахархаж явсан цаг саяхан. Учир нь тэд ердийн монголчуудын цалингаас хавьгүй өндөр цалин авдаг, тусгай хангамж, тохилог орчинд ажилладаг гээд олон давуу талаараа бахардаг байлаа.

Харин сүүлийн жилүүдэд байгаль эхээ өмгөөлөн харамлах сэтгэлтэй эх оронч иргэдийн тэмцэл зүтгэлээр уул уурхайн талаархи мэдээлэл олны анхаарлын төвд ирж, уурхайчдын бодолд ч өөрчлөлт оржээ.
Монгол орны газрын доорхи баялаг дэлхийн уул уурхайн үлэг гүрвэлүүдийн арааны шүлсийг асгаруулах болсон өнөө цагт баялагийн эзэн орны уурхайчид ч бас өөрсдийнхөө үнэ цэнийг мэдэрч эхэлсэн бололтой. Тэд гадаад эзэндээ газар дорхи баялагаа гаргаж өгчихөөд оронд авдаг хөлс нь бусад орны уурхайчдаас даруй 14 дахин доогуур болохыг мэджээ. Ийнхүү уурхайчид тэмцэж эхэлсэн билээ. Тэд, удирдлагадаа 「хоцрогдсон технологийг шинэчил」, 「уул уурхайн мэргэжлээр монгол залуусыг яаралтай сургах бодлогоор хангахыг дэмж」. 「Монголын уул уурхайн салбарт ажиллаж байгаа гадаадын мэргэжилтнүүд монгол хүнээс ур чадварын хувьд илүүгүй атал сард 5 – 7 сая төгрөгийн цалинтай байхад монгол уурхайчид 700 –800 мянган төгрөгийн цалин авч буйг өөрчил」 гэх мэт шаардлагуудыг тавьж ажил хаялт зарласан юм.

Талууд хэн хэнийгээ хууль бус үйлдэл хийсэн хэмээн маргалдсаж, уурхайчид өлсгөлөн хүртэл зарлаж байсан. Харамсалтай нь тэдний энэ тэмцлийн талаар монголын хэвлэл сонин, телевизүүд хальтхан дурьдаад өнгөрч байлаа. Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай гэж. Мөнгөтэй компаний өмнө мөнгөгүй сэтгүүлчид яалтай ч билээ. Сэтгүүлчийн олж ирсэн мэдээллийг хэвлэлийн компанийн эзэн нь мөнгө хараад болиулчихна. 「Бороо гоулд」 баян компани болохоор мөнгөөр зодсон нэвтрүүлэг телевиз болгоноор цацаж, ажилчдынхаа тэмцлийг хүчгүйдүүлж байсан юм.

Хоёр гурван сар гаруй үргэлжилсэн уурхайчдын тэмцэл саяханаас зарим тохиролцоонд хүрсэн ажээ. Саяхан энэ асуудлаар 「Бороо Гоулд」 компанийн захиргаа мэдэгдэл гаргасан байна. Тус компанийн захиргаа ,Үйлдвэрчнйи эвлэлийн хороотой хөдөлмөрийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэж 「Маргаан шийдвэрлэх」 болон 「Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах」 тухай гэрээнд албан ёсоор гарын үсэг зурсан байна. Маргалдагч талууд тохиролцож компанийн үндсэн ажилтнууд орон тооны цомхотголоор ажлаас халагдах тохиолдолд олгох тэтгэмжийн хэмжээг нэмэхээр болжээ. Дээрх тохиролцсоны дагуу 2008 оны 9 сарын нэгний байдлаар тус компанид зургаан сараас дээш хугацаагаар ажилласан бүх хүмүүст нэг сая төгрөг олгоно. Ажиллах хугацаа дуусмагц хүн тус бүрт одоо үйлчилж буй хоёр сарын цалинтай тэнцүү хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж 2.000,000 төг, бас хоёр сарын цалингийн нэмэлт 2.000,000 төгрөгийн тэтгэмж нэмж олгоно. Уурхайн үйл ажиллагааг түр зогсоосон шийдвэр цуцлагдмагц бүх ажиллагсад эргэж ажилдаа орох юм байна. / эх сур: 「Зууны мэдээ」 /
Энэхүү мэдэгдэл монгол ажилчдын эрх ашигт хэр нийцэж буй нь бүү мэд. Эргэцүүлвээс компанийн олж буй ашигтай харьцуулахад асар бага тэтгэмж оногдож буй. Тус ХХК -ийн уулын баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноос хойш 2008 оны эцсийн байдлаар 11.871.5 мянган тонн хүдэр боловсруулж, 40.040 кг алт олборлон 849.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Мөн 「Ашиглалтын өмнөх лиценз」хэмээх хууль бус зөвшөөрлөөр 1222 кг алт олборлож борлуулсан байдаг.
Уурхайчид дээрх судалгаанд үндэслэн 20 сая төгрөгийн тэтгэмж хүссэн байжээ.

www.mining.mn/index.php?mcmodule=news&newsid=775


the attachments to this post:

Boroo gold
Boroo gold


No Comments so far.

Leave a Reply