Бороо орсоныг далимдуулж алтны компаниуд алт угаасан их хэмжээний бохир усаа Орхон голруу урсгажээ
Орхон голын хөвөөгөөр аж төрж буй малчин ард иргэдэд Хонгор суманд нүүрэлсэн шиг аюул тун ойрхон байна.
2009 оны 07 сарын 13 ны өдөр манай сурвалжлах багийнхан Өвөрхангай аймгийн Бат Өлзийт сумаас 20 кмт орших Монгол орны байгалийн үзэсгэлэнт газар, Улаан цутгаланг зорьсон юм. Орхоны хөндийгөөр явж байхад голын ус маш их булингартай харагдана. Хэд хоногийн өмнө бороо орсон болохоор үерийн ус эргээсээ хальжээ гэж бодлоо.




Улаан цутгалан дөхөж явтал Орхон гол маань бүр нарийсч, тасрах шахсан атал усны өнгө нь хачин шаргал болсон нь гайхал төрүүлсэн юм. Буусан айлаасаа асуутал, Орхон голын эх дээр үйл ажиллагаа явуулдаг хоёр алтны уурхай бороо орсоныг далимдуулан бохир усныхаа даланг хоёр өдрийн өмнөөс задалсан гэж ярив. Бороо орсоныг далимдуулж, тэд алт угаасан мөнгөн ус, цинат натри бүхий усаа ийнхүү урсгадаг болсоор хоёр гурван жилийн нүүр үзэж байгаа аж. Үерийн ус буусан болгож итгүүлэх гэж зуны борооны улиралд зориуд хийдэг тэдний үйлдлийг нутгийн иргэд гэрчилж байгаа ч хянаж шалгаж, хариуцлага тооцдог хүн одоогоор алга.
80-аад километрийн цаанаас урсан ирэх алтны уурхайн бохир ус Улаан Цутгалан хүрэхдээ өнгө нь хувираагүйг бодоход энэ үйлдвэр ямар хэмжээний бохирдолтой, хэр их ус гол руу урсгаж байгаа нь ойлгомжтой биз ээ.
Ийм усанд амьд амьтан амьдрана гэдэг юу л бол. Нутгийн иргэдээс ийм зүйл олон удаа тохиолдож байна уу гэж асуухад, “Гурван жилийн өмнөөс алтны компаниуд үе үе зуны улиралд уг даланг нээдэг. Энэ жилийн анхных нь. Нийт гурван удаа Орхон голын ус уухын аргагүй улаан, цагаанаараа эргэлдэж байна” гэв.
Энэ мэт хичээн ч удаа иймэрхүү үйлдэл хийснийг бид мэдэхгүй шүү дээ.
Монгол орны төв хэсгээр урсах Орхон голын дагуу айл амьтан, хөл хөдөлгөөн харьцангуй их. Орхон голоос ундныхаа усны хэрэгцээг хангадаг, ойр орчимдоо булаг шандгүй айл амьтад яаж шуухан болгож байгаа бол гэж бодохоос дотор харалмаар. Хараад ч нүдэндээ итгэмээргүй ийм аймшигтай зүйлийг ямар хар дотортой, хүнээ байсан хүмүүс хийдэг байна гэх сэтгэгдэл өөрийн ирэхгүй төрнө.
Нэгэнт ирсэнийх хэдэн айлаар ороод гарья гэж бодлоо. Голын дагуу байрлах малчин айлаар орж хэд гурван үг солив.
Малчин Булгаа: Орхон голын усны ундрага дээр “Монгол газар”, “Алтан Дорнод” компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс гадна, хувиараа гар аргаар алт олборолгочид олон бий. Манайхаас жоохон уруудаад голын эрэг дээр загас үхсэн байсан. Энэ хавийн айлууд улааны голоос л ундныхаа усыг авдаг.
Байгаль орчны байцаагч А. Даваасүрэн: Мэргэжлийн хяналтынхан голын усанд шинжилгээ хийлгэхээр усны дээж аваад явсан. Жил бүр л ингэдэг, гэвч ямар ч хариу мэдээлэл ирдэггүй.
Алтны компаниуд дээр очоод хэлэхээр бид бохир усныхаа даланг тавиагүй гэдэг. Уг нь бол Алтан Дорнод компанийн үйл ажиллагааг нь зогсоосон боловч нууцаар алт олборлосоор л байна.
- Яг хэдний өдөр хэдэн цагийн үед Орхон гол ийм байдалтай болсон бэ?
-2009 оны 7 дугаар сарын 13-ны 14 цагийн үед голын усны өнгө хувирч эхлэхийг анзаарсан.Гол үерлэх хэмжээний тийм их бороо ороогүй, үерийн ус байх ямар ч үндэслэлгүй.
Нутгийн иргэд, байгаль орчны байцаагчид ийн ярьж байна.
Голын уснаас дээжийг авч шинжилгээнд өгье гэж бодоод холбогдох газар хандтал, усны найрлагыг бүрэн тодорхойлох шинжилгээг манайд хийдэггүй, хэрэв хүсвэл Япон руу явуулах шаардлагатай гэв.
Тэнгэр хадсан үнээр зөвхөн хүнд металлын хэмжээг тодорхойлох боломжтой гэнэ. Орхон гол руу нийлүүлсэн уурхайн усны химийн элементийн бохирдлын хэмжээг тогтоохын тулд дор хаяж 4-5 төрлийн хүнд металлыг тодорхойлох шаардлагатай аж.
Байгаль орчны доройтол, гол усны бохирдолын төлөө санаа зовж явдаг жирийн сурвалжлагч миний хувьд сэтгэл гарган байж, тэр холоос авчирсан усныхаа зөвхөн ганц элементийг тодорхойлуулахын тулд 60 гаруй мянган төгрөг төлнө гэдэг арай л ахадсан үнэ санагдлаа.
Жил болгон ирж сүр дуулиантайгаар шалгаж дээжийг нь авч явдаг мэргэжлийн хяналтынхан энэ талаар ямар нэг хариу өгөөсэй
the attachments to this post:











Hun bolgonii sanuushtai sedeviig hondson baina. Yag unendee manaihan yu ch hiidegui shuu dee baigal hamgaalah talaaraa. Zovhon mongo l olj baival busad ni hamaagui bolson.
Uuriinhuu sanal bodoliig bichsend bayrllaa. Manai Mongold usnii buren duren shinjilgee hiideg gazar bdaggui ym shig baina lee. Geologi, himi, fizikiin facultated usnii shinjilgee hiiilgej boldoggui ymu gej manai surgaltand oroltsson hun asuuj bn. ter talaar sudalj uznee.
Øèíæèëãýý õèéäýã õºíäëºíãèéí ëàáîðàòîðèòàé áîëîõ àñóóäëûã áàéãàëü îð÷íûã õàìãààëàõ ÷èãëýëèéí òºðèéí áóñ áàéãóóëëàãóóä äàðèó õººöºëäºõ õýðýãòýé áàéíà Áèä Íîãîîí ýâñëèéíõýí ýíý àñóóäëààð ãèø¿¿äýý èäýâõèæ¿¿ëýí àæèëëàæ áàéãàà áîëîâ÷, çºâõºí öààñàí äýýðõ òºñ뺺ñ õýòðýõã¿é áàéíà.
Mongold himi, fizik, geologiin fakultettai olon ih surguuli bgaa shuudee. Tednii ali neg ni usnii nairlagiig sudalchih labortori bdaggui l yum bhdaa. Survaljlagchaa, tedenruu handaj uzvel yu geh bol? Ye ni bol ueriin usnaas bolj dalanguud daraltaa diilehgui zadardagaas bolgoomjilj uyeriin uyer dalang neej usnii tuvshing todorhoi hemjeend barih dadlaga baidag. Gehdee alt ugaasan usiig orkhon golruu shuulturgui tsutgana gedeg mash buruu.