Амьсгалах агаартай байх сайхан
Байгаль орчны талаарх мэдээ мэдээллийг олон түмэнд хүргэх, олон нийттэй санаа бодлоо хуваалцах зорилготой иргэний сэтгүүлчдийг бэлтгэх “Номадгрийн” вэб сайтын ээлжит сургалт 2009 оны 7 дугаар сарын 30-ны өдөр болсон юм.
Энэ удаагийн сургалтад оролцсон хорь гаруй иргэний сэтгүүлчид бид Улаанчулуутын хогийн цэг дээр очиж бодит байдалтай танилцах явцад төрсөн өөрийн санал бодлоо эрхэм таньтай хуваалцахыг зорьлоо.
Улаанчулуутын хогийн цэг гэгдэх хүн, нохой амьдарсан, утаа, ялаа, эвгүй үнэр зэрэгцсэн соёл хүн хараад л жигшмээр орчин их хотын маань баруун хойно оршдог байлаа.
Байлаа гэдгийн учир нь Японы Жайка байгууллагын хөрөнгө оруулалттаар энэхүү газрыг тохижуулан Нарангийн энгэрийн хогийн цэг болгон өөрчилсөн явдал юм. Харин хуучин хогийн цэгийг хөрсөөр хучсан нь анх ирж үзсэн хүнд хогийн цэг байсан газар хэмээн бодогдохооргүй тийм л орчин угтлаа.
Гэтэл миний бодолд нэгэн санаа зурсхийн орж ирсэн нь Улаанбаатарчууд бид Утаанбаатар нэрээ өөрчлөхөд бага ч болов тус дөхөм болох моджуулах тухай бодол байлаа. Энэ алхмыг хийхэд нэг их хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр шаардлагатай бус гагцхүү та бидний багахан сэтгэл байхад хангалттай.
Өнөөдөр монгол оюутнууд цагийн ажил хийснийхээ төлөө уг ажиллаж буй байгууллагынхаа гадаад талбайг тохижуулахад тусалдаг бизнесийн арга хэлбэр манайд шинээр нэвтрээд байна. Өөрөөр хэлбэл сайн дурын 200 оюутанг хамруулан хүн тус бүр нэг мод тарихад л Нарангийн энгэр 200 модоор энхрийлүүлж, байгалийн үзэгсгэлэн гоог цогцлоох болно.
Энэхүү санал санаачилгыг зөвхөн хэн нэг төрийн байгууллага, албан тушаалтан ганцаар хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд иргэд бидний оролцоо маш ихээр өгүүлэгдэж байна.







