ДОРНОД АЙМАГТ ИДЛЭГ ШОНХОР БАРИХ АРАБЫН НАЙМАН ОТОГ БАЙНА

falcon3Шувууг зээр шиг санаан зоргоор хөөж байгаад агначихдаггүй. Тэр аймгаас тэдэн шонхор шувуу барина гэж урьдчилан тооцоолох ч боломжгүй.

Гэтэл байгаль орчны байцаагч баян шейхийн отгийг өдөр шөнөгүй сахих биш хэзээ хэдэн шонхор барьсныг яаж мэдэх билээ. Шейхүүд ч барьсан болгоноо бүртгүүлнэ гэж юу байхав. Шөнийн цагаар шонхорыг олноор нь хот хүрээ рүү явуулж байгаа тухай Булган сумын байгаль орчны байцаагчид монгол орчуулагч мэдээлжээ.

falconБайгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейт улсын эрхэмсэг Шейх Митаб Жабер Аль-Ахмед Аль -Сабах нарын хооронд 2009.07.16 өдөр байгуулсан гэрээний дагуу 40 толгой идлэг шонхор шувууг Дорнод, Сүхбаатар, Төв, Баянхонгор, Завхан, Хэнтий, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай аймгийн нутгаас барихыг зөвшөөрөл олгожээ. Мөн Кувейт улсын эрхэмсэг Шейх Ахмед Фахад А.Ж. Аль-Сабах 35 толгой идлэг шонхор, Катар улсын Шейх, Хошууч генерал Хамад Бин Али Ал-Атияа 60 толгой идлэг шонхор, Саудын Арабын хаант улсын шейх Абдулазиз Бин ахмед Ал-Сауд 10 толгой идлэг шонхор, Арабын нэгдсэн Эмират улсын Шэйх Саиф Бин Заеед Ал-Нахяанд 15 толгой идлэг шонхор, Кувэйт улсын Шейх Нассер Сабах Аль-Ахмед Аль-Сабах 60 толгой идлэг шонхорыг дээр дурдсан аймгуудаас барихыг зөвшөөрсөн байна.

Байгаль орчин аялал жуулчлалын Яамнаас энэ онд 240 шонхорын зөвшөөрөл 11 отогт олгосон. Саяхан Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг Төв аймагт байрлаж буй гурван отогт шалгалт хийхэд 140 шонхор барьсан байж. Үүнээс харахад үлдсэн найман отог нь зөвшөөрсөн тооноос илүү шонхор байрьсан байх магадлалтай гэж Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг үзэж байгаа юм. Харин тэр найман отог бүгд манай аймгийн Гурванзагал, Сэргэлэн, Чойбалсан, Хөлөнбуйр сумдад байрлаж байна.

Аймгийн Байгаль орчны албанаас тодруулбал одоогоор Чойбалсан суманд хоёр шонхор барьснаас өөр тохиолдол байхгүй гэх. Үнэн л байдаг байгаа даа. Есдүгээр сарын гуравны өдөр төвийн бараг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр 「Дорнод аймгаас идлэг шонхорыг хууль бусаар барьж худалдаалахыг завдасныг Монголын жигүүртэн амьтдыг хамгаалах нийгэмлэг илрүүлж байгальд нь буцааж тавилаа」 гэсэн мэдээ цацагдсан. Энэ тухай аймгийн байгаль орчны алба юу ч мэдээгүй байх юм.

Шонхор  гэдэг амьтан их сонин. Эмийг нь аваад явчихвал эр нь хаанаас ч олоод очно. Арабууд хил гаалийн хяналт руу орохоосоо өмнө эр шонхрыг тэнгэрт нь хөөргөчихдөг байна. Араас өрөө нисээд ирэхээс хойш ямар ч ялгаа байхгүй. Үүнийг нь хар тамхины наймаанд ашигладаг гэх. Шонхорын асуудал үүгээр зогсохгүй.

Энэ шувуу үнэд хүрэхийн учир нь арабын шүтээн бэлгэ тэмдэг. Араб эрчүүд шонхор шувуугаар гангарцгааж зэрэг зиндаагаа харуулдаг ч тал бий. Иймийн учир шейхүүд барьсан шонхроо голж шилнэ. Хэрэв таалагдахгүй бол сүүлийг нь хайчлаад буцаагаад тавьчихана. Дахин андуурч барихгүй гэж тэр. Хайчилсан сүүлны завсраар нар харагдах юм л даа. Ингэж хичнээн шонхор эрэмдэг хоцордог бол. Барьсан шонхроо нүдийг нь боож чулуунд хүлнэ. Тэгэхгүй бол нисээд явчихна ш дээ. Харгис гэхэд дэндүү харгис. Шонхорыг тагтаагаар барина. Хоёр жилийн өмнө нэг тагтааг 1500 төгрөгөөр нутгийн иргэдээс авдаг байсан бол одоо 2000 болжээ. Шонхрын өгөөш болох тагтаанууд майхан дотор хашуулж хэдэн өдрөөр байх. Харин шонхорт дутуу бариулж нисэж чадахгүй болсон тагтаанууд хэдэн зуугаараа хүн бараадан арабын отогийг тойрох нь өрөвдөлтэй.

За тэгээд арабын отгийн эргэн тойрныг харахад тун хэцүү. Арабууд маханд дуртай. Нутгийн айлаас хонь авна. Махыг нь шулж авчихаад арьс, яс, гэдэс дотрыг нь ил задгай хаячихана. Дээр нь бусад идсэн уусан эдэлж хэрэглэсэн зүйлийнх нь хог новш хөглөрөнө. Ийм л дүр зураг нүдэнд үзэгдэх. Манай газар нутаг дээр харийхан чөлөөтэй явах юм. Баян шейхүүд мэргэжлийн хүмүүст бичиг баримтаа дуулгавартайхан гарган зөвшөөрөл юмаа шалгуулах нь юу л бол. Нутгийн иргэд, төрийн түшмэлүүдээр тохуурхаж өөдөөс нь мөнгө гаргаж, утсаар ийш тийшээ ярина. Тэд хууль ёсны дагуу бичиг баримтаа авч явах нь ховор доо. Нэг шонхор барихад улсын төсөвт 12 мянган ам доллар, сум орон нутагт 960 ам долларыг оруулдаг байна. Харин шонхор шувууг хууль бусаар тээвэрлэсэн болон зарахыг завдсан тохиолдолд албан байгууллагыг 250 мянга хүртлэх төгрөгөөр хувь хүнийг 50 мянга хүртлэх төгрөгөөр торгодог. Худалдаалж байгаад баригдсан тохиолдолд авто машиныг нь улсын орлого болгож шонхорыг худалдсан үнийн дүнтэй дүйцүүлэн арга хэмжээ авна гэж заасан байдаг байна.falcon2

Гэтэл хил давуулан худалдаалахад нэг шонхор 10-80 мянган доллар хүрдэг аж. Дэлхий нийтээр барих, ашиглах, хил давуулан худалдаалахыг хориглодог идлэг шонхорыг манай улс 2002 оноос гадаад зах зээлд нийлүүлж байгаа юм


the attachments to this post:

30-11
30-11


5 Comments to “ДОРНОД АЙМАГТ ИДЛЭГ ШОНХОР БАРИХ АРАБЫН НАЙМАН ОТОГ БАЙНА”

  1. David Sasaki says:

    Wow! $10,000 – $80,000 for a falcon? That sure is an expensive bird. It would be nice if the Mongolian government came up with a program so that environmental projects were funded each time a falcon is sold. I once saw a documentary on Al Jazeera about the Abu Dhabi Falcon Hospital. Also, it was interesting to learn that falcons are the only animal which can be carried onboard a Qatar Airways flight.

    • Portnoy says:

      I am also surprised by the price of a falcon. But I wonder how much can Mongolians earn since 10-80 thousand USD is the price sold in Arabian world, according to the report, not the price sold to Arabian catchers.

      • Marc Herman says:

        I had the same question: where does the money go? I can imagine a falcon is not a particularly easy or safe animal to catch successfully. Personally, I'd be worried about my eyes.

        • Boum says:

          Dear Marc,
          the money is going to government and government using it for budget, we are against, that the falcon would be captured (internationally prohibited) and send to people, who made money be oil, which is also nature product.
          We need international public to this case and support, actually we have many international so called environmental programs and projects with excellent expert, but nobody argue in this mutter. Very strange and how we can believe for what the projects working on, that is just support to get our natural resources like copper, gold and coal…
          Green Coalition

  2. Carolina says:

    Wow! Amazing story! I’m always been puzzled by the Shah’s fascination to falcons.. Thanks for sharing!

Leave a Reply