Монгол орны үзэсгэлэнт байгалийн хэсэгхэн нутгаар аялсан тэмдэглэл (Оршил хэсэг)
Миний бие Ч. Батзул 2009 оны 6-р сарын 30-ны өдрөөс 8-р сарын 10-ны өдөр хүртэл WCS (Зэрлэг Амьтан Хамгаалах Нийгэмлэг)-ээс хэрэгжиж буй 「Avian Influenza program」 нэртэй төсөлд туслах судлаачийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд бид Монгол орныхоо хамгийн үзэсгэлэнт хэсгээр буюу Хөвсгөл, Булган, Архангай аймгуудын бүхий л нууруудаар явж 20 гаруй зүйлийн 1003 зэрлэг шувуунаас дээж авлаа.
Энэ тухай дараагийн хэсэгт та бүхэнд дэлгэрэнгүйгээр хүргэнэ. Бид хэдийгээр судалгааны ажлаар явсан боловч анх удаа ийм удаан хугацаанд их хэмжээний газар нутгаар аялсан нь анхных байсан болоод ч тэрүү аялалын 40 гаруй хоногийн хугацаанд сэтгэл догдолсоор Улаанбаатарт буцаж ирсэн гэж хэлж болно.
40 гаруй хоногийн дотор машины километрийн заалтаар 5000 гаруй км замыг туулсан аялалын туршид хүний сэтгэлийг огшуулам үзэсгэлэнт байгалийг хараад цөлжилт, агаарын бохирдол, дэлхийн дулаарал гэх мэт өнөө үед тулгамдсан олон асуудлууд бидний өмнө огт тулгараагүй мэт л санагдаж байлаа
the attachments to this post:
Bazu and PJ go for catch the birds









Zuw zvilsiin tuluu ayaljee