Ил задгай худалдаалах самар, жимснээс болгоомжил

3649Самар боргоцой 9 сарын 10-наас 10 сарын 1-ны хооронд бүрэн гүйцэд болдог. Түүний дараагаар Байгаль хамгаалах газрын зөвшөөрөлтэйгээр түүж, худалдаанд гаргах ёстой юм. Гэтэл манайд 8 сар дөнгөж гарангуут түүхий самар, жимсийг хулгайгаар түүн борлуулдаг бөгөөд зарим тохиолдолд бүрэн болоогүй самрыг цайруулахдаа уксус ашигладаг гэж иргэд ярьдаг. Гэхдээ одоогоор ийм зөрчил илрээгүй боловч манай худалдаачид жимсийг исгэхгүй, удаан хадгалахын тулд уксус хийдэг болох нь тогтоогджээ.

Хулгайгаар самар, жимс түүхдээ түймэр тавих тохиолдол байдаг ч энэ жилийн хувьд ийм зөрчил гараагүй байна. Харин нийслэлийн ногоон бүсэд үе үе хийдэг шалгалтын явцад нэг удаад 50, 60 шуудай самрыг хурааж авдаг байна.

3085_4355Бүрэн болоогүй байхад нь хулгайгаар түүснээс болж энэ жил нийслэл хотын ногоон бүсэд жимсгүй болжээ. Тиймээс хэрэглэгчиддээ  самар, жимсийг бүрэн гүйцэд болсоны дараа идэж хэрэглэж байхыг  зөвлөж байна. Мөн  ил задгай зарж байгаа жимсний амт үнэрийг нь сайн анхаарах хэрэгтэйг сануулж байна.


the attachments to this post:

3085_4355
3085_4355

3085_4355
3085_4355

3649
3649


No Comments so far.

Leave a Reply