ШИНИЙН ХОЁРНЫ САР ЭГЦ БОСОО БАЙВАЛ ТЭР САРДАА САЛХИТАЙ
Малчид бид цаг агаарыг ажиглаж мал аж ахуйн өдөр тутмынхаа ажлыг зохицуулж ирсэн уламжлалтай. Энэ нь хэдийгээр орон нутгийн онцлогоос шалтгаалан нутаг бүрд өөр өөр байх боловч бас адил, нийтлэг зүйл их бий. Тухайлбал : Шинэ сарын шинийн хоёрны (билгийн тооллын ) сар нь эгц босоо , үзүүр нь хурц боловч өвөлд тэр сардаа хуурай салхитай, сар дээшээ харсан байвч хур тундастай, өвлийн сар бол цас их зутархуу болно. Билгийн тооллын сар бүрийн 「Xорин долооны өдөр 「тэнгэр ямар байна тэр өдрийн тэнгэрийн байдлаар гарах сарыг шинжиж 「Xорин долоон хойд сараа」 мэддэг гэдэг.
Мөн зун намрын улиралд долоо хоног бүрийн гурав дахь өдөр буюу лхагва гаригт хур орж эхэлбэл үер болно. Өвөлийн улиралд цас их орно гэдэг зэргээр цаг агаарын байдлыг урьдчилан мэдэж малчид отор нүүдэл, өдөр тутмын ажлаа зохицуулж ирсэн бол сүүлийн үед тухайлбал, 2009 оны зун намрын борооны улиралд Өмнөговь аймгийн нутагт бороо оруулах нэрээр гарсан үүлийг нэг биш удаа буудаснаас үүл нь сарниж бороо орох нь бүү хэл салхи шороо тавиж, малчидын ажиглалтаар бороо орох нөхцөлүүд хичнээн бүрдсэн ч хур бороог нь зайлуулж улмаар цаг уурын өөрийнх нь нөхцөл алдагдан нутгийн хүмүүсийн цаг уур шинждэг уламжлалт арга ч алдагдаж байна. Энэ мэтэр үүлэнд зориудаар нөлөөлөх нь байгаль цаг уурт сөргөөр нөлөөлж цөлжилтөнд нэмэр болж байгаа мэт санагдана.
Цаг уурчид, судлаачид мэргэжилтнүүд үүнийг болгоохсон болуу !







