НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЖОЛООЧ НАРЫГ ТАМХИ ТАТАХЫГ ХОРИГЛОЁ
Нийтийн тээвэр гэж хүн ардад үйлчлэх ёстой нэг үйлчилгээний салбар. Үйлчлүүлэгч хаан байх зарчмыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх үйлчилгээ бол нийтийн тээврийнхэн. Гэтэл харин ч эсрэгээрээ нийтийн тээврийн жолоочид өглөөнөөс үдэш хүртэл тамхи баагиулан үйлчлүүлэгчдийг хордоож байна. Энэ бол хүн амын эрүүл мэндэд тэрсэлж байгаагаар зогсохгүй Монгол Улсын Тамхины эсрэг хуулийг зөрчиж байгаа явдал юм.
Тамхины эсрэг хуулийн 9-р зүйлд утаат тамхи татахыг хориглосон газрыг зааж өгсөн байдаг. Үүнд нийтийн тээврийн хэрэгсэл, агаарын хөлөг, галт тэрэгний болон усан онгоцны зорчигчдын өрөө, хонгил гэх мэтчилэн үйлчилгээний, олон нийт цугларсан газар тамхи татахыг хориглодог. Мөн үүнийг тухайн байгууллага дотоод журамдаа тусгаж мөрдөх ёстой байдаг. Гэтэл үүнийг мэдэж байгаа, мэдсэн ч хэрэгжүүлэхгүй байгаа жолооч нарыг та аль ч чиглэл дэх автобус, микроавтобус, такси гээд нийтийн тээврээр зорчихдоо харж болно.
Энэ тухай иргэдийн санал бодлыг асууж сурвалжлсан бяцхан сурвалжлагаа толилуулж байна. СБД-ийн иргэн О.Цэцэгмаа: “-Өглөө хичээлдээ явах гээд автобусанд суухад нил тамхины утаа суунаглаад, тэр нь ам хамар луу цоргиод нөлөөлөхүйц байдаг. Тэгээд шаардлага тавихаар кондуктортойгоо нийлээд хөөж буулгах нь холгүй байдаг” гэж ярьлаа. Мөн СХД-ийн иргэн Г.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “-Нийтийн тээврийн жолооч нарын ихэнх нь тамхи татдаг. Тэгэхээр өдөржин л автобусандаа тамхиа татаж зорчигчдыг хордуулж байна гэсэн үг шүү дээ. Бас таксины жолоочдод шаардлага тавихаар тэгвэл буугаад яв гэдэг. Зарим нь унтраагаад явах нь ч бий л дээ” гэлээ. Харин нийтийн тээврийн жолооч нараас энэ тухай асуухад “-Өдөржин татна гэж юу байхав ээ. Мэдээж ганц хоёр удаа бол татаж л байгаа. Тэглээ гээд хордчихгүй байлгүй дээ”. Цөөнхөн хүмүүсээс асуухад тэд ийнхүү хариулж байлаа.
Тэгвэл татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, 80 хувь нь орчны агаарт дэгдэж, өөрийгөө болон эргэн тойрны хүн амьтаныг хордуулдаг юм байна. Мөн нэг тамхи татахад хүний насыг 10 минутаар богиносгодог ажээ. Дам тамхидалт бол бүр ч илүү нөлөөлнө. Угаас тамхины хор хөнөөл гэдэг хэмжээлшгүй их. Тэр дундаа дам тамхидалтын хор татаж буй хүнд нөлөөлж байгаагаас ч их байдаг. Тиймээс хүн болгон өөрсдийн эрүүл мэндийн төлөө аюулгүй орчинг бүрдүүлж, тамхины утаагаар иргэдийг хордуулж байгаа жолооч нар ч тэр орчныг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Энэ бол тэдний үүрэг гэдэгтээ хэн ч маргахгүй биз ээ.








Эрүүл мэнддээ анхаардаг, хорт зуршилаасаа салахыг хүссэн хүмүүст зориулан АНУ-д үйлдвэрлэсэн тамхинаас гаргах наалтыг санал болгож байна. Уг наалтыг хэрэглэсэнээр тамхи татах дуршилгүй болж таны бие эрүүлжих болно.Наалтны %-д 95 %-ын баталгаатай та хэрэглээд үз сайн үйлсийн төлөө монголыхоо ард түмэнд зориулан манай NTS Mongolia ххк АНУ-аас албан ёсоор нийлүүлж байгаа юм. Хаяг: Баруун 4 зам, Голомт хотхон, Хүрээ гоёл дэлгүүр .Утас: 96662365 99134023