“Онги Гол”-ын Ц.Мөнхбаяр “ЭКОЛОГИЙН БУРУУ БОДЛОГЫГ ӨӨРЧЛӨХ НЭГ ТОМ АЛХАМ БОЛСОН”
Түүхэн цаг үе болгон өөр өөрийн баатарлаг үйлстэнийг төрүүлдэг. Газрын доорх баялагийг зөвхөн ухаж авч, ашиглахаас өөр зүйл боддоггүй, байгалийг нөхөн сэргээх талар ямар ч ойлголтгүй тийм л үед Монголд уул уурхайн лиценз гэгч зүйл тарж, хүссэн хүн болгон эх орны маань хөрс шороог онгичиж эхлэсэн. Тэр цагаас хойш нутаг ус, шазар шороогоо хайрлаж харамласан эх оронч иргэд өөрсдийн тэмцэлээ бас эхэлсэн юм. Энэхүү тэмцлийн гарааг манлайлж явсан хүн бол Онги Голынхны Хөдөлгөөн”-ий тэргүүн Ц. Мөнхбаярт билээ.
Тэрбээр Монголоос анх удаа Голдман Байгаль орчны шагналыг хүртсэн юм. Хэдийгээр энэ хүн уг шагналыг аваад бараг гурван жил болж байгаа боловч манай “Номадгрийн”-ий уншигчдад сонирхолтой байх болов уу гэж үзээд түүнтэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.
Арван найм дахь жилдээ олгож байгаа дэлхийн байгаль орчны салбарын хамгийн том шагналыг Монгол хүн авсан нь эх болсон байгаль дэлхий, газар шороогоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийн бахархал болох нь гарцаагүй.
Анх энэ шагналыг Ричард Н. Голдман ба түүний эхнэр Рода Н. Голдман санаачилсан юм. Жил бүр дэлхийн зургаан тивээс тус бүр нэг идэвхитэй байгаль хамгаалагчыг шалгаруулж, шагнадаг уг шагналыг зургаан тивийн 70 орны 119 хүн гардан авсан байна.
-Ази тивээс Голдманы Байгаль орчны 2007 оны шагналын эзнээр “Онги Голынхны Хөдөлгөөн”-ий тэргүүн Ц. Мөнхбаяр тодорлоо гэж зөндөө хэвлэл мэдээллээр ярихыг сонсож явсан юм. Ийм өндөр нэр хүндтэй шагнал гардан авсан таньд хожимдсон ч гэсэн баяр хүргэе! Голдман шагналын талаар бидэнд ярихгүй юу?
-Голдман Байгаль Орчны шангал бол зургаан тивээс шалгаруулж олгодог дэлхийн дээд хэмжээний шангал юм. Энэхүү шагнал нь зүрх сэтгэлээсээ байгаль орчиноо хамгаалж, тэмцдэг энгийн, олон нийтийн санаачлагаар байгуулагдсан иргэний байгууллагын хүмүүсийг олж шагнадаг шагнал. Нэг ёсондоо хувь хүнийх нь хувьд олгодог шагнал юм.
Энэхүү шагналын түүхээс товчхон дурдьяа. Энэ шагналыг санаачлагч Ричард Н. Голдман ба түүний эхнэр Рода Н. Голдман нар Нью Йорк Таймс сонинг уншиж байгаад Нобелийн шагналын тухай уншиж л дээ. Тэгээд ер нь хүн төрөлтхтөн орчин тойрондоо хийж бүтээсэн зүйлийнхээ төлөө яагаад шагнал хүртэж болохгүй гэж хэмээн бодсоны эцэст Голдман Байгаль Орчны шагналыг анх санаачлан эхлүүлсэн юм байна лээ.
Голдман Байгаль Орчны шангалын уриа бол “ONE PERSON CAN MAKE THE WORLD DEFENCE” буюу “НЭГ ХҮН ДЭЛХИЙГ ХАМГААЛЖ ЧАДНА”
Энэхүү шагналыг хүртэхэд таньд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Монгол орны байгаль орчинд бий болсон нөхцөл байдал. Монгол орон мөн миний өсөж төрсөн нутаг маш их өөрчлөгдөж, хүнд нөхцөл байдал үүссэн. Нүдэн дээр минь гол горхи ширгэн алга болсон. Энэ бүхнийг өөрчлөхийн төлөө тэмцэж эхэлсэн дээ.
Байгаль Орчны өөр олон шагнал байдаг. Голдманы шагнал юугаараа бусдаас онцлог юм бол оо?
-Голдманы шагнал бол Байгаль орчны дээд шагнал юм. Дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шагнал гэдгээрээ бусад шагналаас онцлог. Мөн жил бүр дэлхийн зургаан тивээс тус бүр нэг хүнийг шагнадаг.
Голдман шагналын гол шалуур нь юу вэ?
-Шагналын гол шалгуур нь тухайн хүн гурван жил тууштай ажиллаж, байгаль орчноо хамгаалах үйлсэд хувь нэмэрээ оруулж байгаа эсэхийг нь хардаг. Энэ маш оновтой шалгуур гэж би хувьдаа үзэж байна.
Шангал хүртэх тэр мөчид таньд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таны хэлсэн үг?
-Хүн бүрийн л адил маш их баярласан. Шагналаас илүү надад цаашид их үүрэг хариуцлага оногдож байгааг мэдэрсэн.
“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ЁРООЛГҮЙ ХЭРЭГЦЭЭНД ЭНЭ ДЭЛХИЙ ЗОЛИОСЛОГДОХ ЁСГҮЙ”
Одоо та цаашид байгаль орчны асуудлаар юу хийхээр төлөвлөж байна даа?
-Саяхан бид “Усны сав, ойн сан бүхий газар ашигт малтмал ирж, хайх, олборлохыг хорирглох тухай хууль”-ийн төсөсл батлуулсан. Монголчууд байгаль орчны асуудалд сэтгэлээсээ хандахаасаа илүү ашиг хонжоо хайдаг. Уг хуулийн төсөл батлагдсанаар, биднийг басамжлан, дорд үзэж байсан албан тушаалтнуудын хандлага өөрчлөгдсөн. Мөн Монгол улсын экологийн талаар баримталж ирсэн буруу бодлогыг өөрчлөх нэг том алхам болсон. Энэ бол “Голдман”–ы шагналыг авч байх үед миний бодож байсан зүйлийн нэг юм.Хуулийн төсөл долоо хоногийн өмнө батлагдсан. Одоо энэ хуулийн хэрэгжилтэн дээр ажиллаж байна.
Бид ийнхүү багахан хугацаанд ярилцсан юм. Монголд өнөөг хүртэл баримталж ирсэн байгаль орчны тлааарх буруу бодлогыг өөрчлөх цаг нь болсон гэсэн түүнйи үгийг энд дахин онцолмоор санагдлаа.
Саяхан болж өнгөрсөн Копенхагений дээд чуулган ч үүний чухлыг хэлээд өглөө. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигийг алхам тутамдаа мэдэрч, эх дэлхийгээ хүн бүр хайрлах хамгаалах ёстой юм гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож эхэлж байх шиг байна. Монголчууд бид хөрсөн дорхи баялгаа худалдаж амьдрах болсон цагаас хойш байгаль хамгаалахын чухлыг ярьж эхэлсэн улс. Гэхдээ энэ асуудлыг дээд түвшинд бус харин доод түвшинд буюу иргэний нийгмийн байгууллагаас эхэлж дуугарсан. Хэдийгээр Их засаг хуулиндаа байгаль хамгаалах тухай тодорхой заалт оруулж, хуульчилан мөрдүүлж байсан эрхтний түүхтэй улсын нэг гэдгээрээ бахархдаг боловч өнөө цагийнхан энэ талаар ойлголт тун бага байдаг нь харамсалтай.
the attachments to this post:








