ЧОНЫН УДАМТ МОНГОЛЧУУД ШҮТЭЭНЭЭ ХӨНӨӨЖ ДУУСГАХ НЬ ЭЭ

photo source:kkpaa.mn

“Зэрлэг гахайн элэг авна, чонын элэг, тархи, ходоод авна, тарваганы хүн мах, бөөр авна, хүдрийн заар авна, мөн эдгээрийг зарна” гэх зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байнга сонсож харж байдаг болж. Үүний цаана ашиг хонжооноос гадна өвдөх өвчингүй, зовох зовлонгүй болох гэсэн хүний хүсэл байдаг. Өвчин зовлонд дийлдэн шаналахын цагт яаж ийгээд хөл дээрээ босохын хүслэнд автагч хүмүн өөрийн өчүүхэн амины төлөө өөр нэгэн халуун амийг хөнөөн байж эдгэнэ гэдэг байж болшгүй нүгэл мөнөөс мөн билээ.

Амьдрахын төлөө тэмцэгч аливаа амьтан зөн совингоороо үхлээ мэдрэхийн цагт бүхий л биеийг нь айдас түгшүүр, уур хилэн эзэмддэг. Энэ асар их сөрөг энерги шингэсэн эд эрхтэн хэн хүний өвчилж шаналсан биед нэмэр болохоосоо, нэрмээс болох нь илүү бус уу. Мөн зэрлэг амьтны биед хүний биеийн дархлаанд дийлдэшгүй бактери вирус олноороо байдаг тул ямар ч ариутгал боловсруулалтгүй, чанаж болгохын төдийд идэж хэрэглэх нь аюултай гэж өнөөгийн анагаах ухаан анхааруулдаг.

Орчин үеийн бясалгагчид амьтны арьсан эдлэл хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Учир нь тэдгээр амьтдын амьд ахуйнх нь үйлийн үр арьсанд нь шингэсэн байдаг тул өчнөөн амьтдын үйлийн үрийг давхар тээж явдаг гэж үздэг. Байгаль эх нэг ч амьтан илүү төрүүлдэггүй, бүх юм байгалийн шалгуур зохицолд багтдаг болохоор тэд ч бас байгалийн хуулийн дагуу амьд явах эрхтэй.

Хүний мунхаг бодол, шунал тачаалын золиосонд олон араатан амьтан, жигүүртэн шувуу эрсдэж, зарим нэг нь дэлхийн ан амьтадын жагсаалтаас бүрмөсөн хасагдаж байгаагийн нэгээхэн хэсэг нь Монгол орны нутаг дэвсгэрт тэмдэглэгдэж байснаа улаан номонд орж улмаар үүрд алга болсоор байна.

Хангайн чимэг халиун буга цусан эвэр, чивнээсээ, согоо савнаасаа, хүдэр заарнаасаа, баавгай арьс, савраасаа, тарвага, булга арьснаасаа болж ангуучдын гарт өртсөөр ховордсон бол, зэрлэг гахай, бор гөрөөс махан идэшт хүмүүний хүнс болсоор өдгөө нүдний гэм болжээ.

Жинхэнэ анчин, гөрөөчид хангай дэлхийдээ залбирч, мөргөж гуйж, ганзага мялаах төдий анд морддог байсан бөгөөд аливаа ан, амьтаны хээлтэй үед, хөхүүл үед, ороо нийлүүлгийн үед, төрөх цагт нь агнах, үүр ичээнд нь устгах, хуран чуулж буй амьтад, сүргийн манлай, содон төрхтэй амьтаныг, мөн үр төлийг хомроголон устгахыг эрс цээрлэж байжээ. Харамсалтай нь сүүлийн үед бууны цэц, машины хурдаар ааглаж, харагдсан бүхнээ буудаж, шархдуулан хаях, мөнгөний төлөө хайр найргүй хядсаар, анчин хүний сахих ёстой цээрлэл бүхнийг уландаа гишгэж байна.

Замын-Үүдийн гаалиар саяхан бүхээгтэй автомашины хананд давхар хана хийж 64 ширхэг хөлдөөсөн чоно гаргах гэж байсан этгээдийг гаалийн байцаагч илрүүлсэн тухай “Өдрийн сонин”-д (2010.01.27) мэдээлжээ.
“Монголын нууц товчоо”-нд Монголчуудын язгуур гарлыг тоочин өгүүлэхдээ Бөртэ чоно Гоо марал хоёр тэнгис далайг гатлан ирж, Бурхан халдун уулнаа амьдран суусан домгоор эхэлдэг. Үүнээс үүдэлтэйгээр монгол хүмүүс өөрсдийгөө чонын хийморьтой улс хэмээж талын хөх чонын дайчин эрэмгийгээр бахархдаг. Харин одоо бол чоно шиг анагаагч эрхтэнтэй амьтан үгүй болсон бололтой. Ходоод муудвал ходоодыг нь чанаж идэж, тархины цус харвалтанд тархийг нь сайн гэх мэтээр хаях эрхтэн үгүй болж, тэр ч бүү хэл шагайг нь түлхүүрийн оосортоо зүүгээгүй бол монгол эр биш болчих байгаа гэхэд хилсдэхгүй.

Чонын тархи зарна гэсэн зарын дагуу утасдахад толгойны ясыг нь авчирч чоно мөн гэдгийг нь батлаад тархийг нь авч өгдөг гэнэ. Иймэрхүү бизнес томоохон эмнэлгүүдийн гадуур нууцхан явагддаг аж. Тэд тухайн эд эрхтээг яаж хэрэглэх тухай ямар ч эмч, домчоос дутуугүй зааж өгөөд мөнгөө авна. Тэр ч бүү хэл буудсан чоноо цус нөжтэй нь машин дээрээ шидчихээд хотын гудамжаар гэгээн цагаан өдөр гайхуулан давхих мөхөс бодолтнууд ч өвлийн цагт тааралдах нь бий
Малын дайсан чоно ихэслээ, хядаад бай гэсэн нэгэн цагийн эндүүрэл энэ цагт сэргэн амилжээ. Угтаа бол чоно өсөж үржээд байгаадаа бус, түүний идэш хоол болох буга, гөрөөс, тарвага, зээрийг хүмүүн бид хядаад, худалдаад дуусгаж байгаа тул амьдрахын эрхэнд хаа сайгүй яваа, хариулгагүй мал руу дайрдаг болсон гэнэ.

Чоноо устгасан Европын орнууд, америкчуудын алдааг шинэ зуунд бид давтах гээд байна уу даа гэж сонин хэвлэлээр цөөнгүй л сануулсаар байна. Чоныг устгаснаар өвсөн тэжээлтэн амьтан үй олноор өсөж үржин, ургамал, бэлчээрийн нөөц алдагдан, амьтны гаралтай халдварт өвчин газар авсан гэдэг.

Эцэст нь чоноо дахин нутагшуулах ажилд асар их зардал гаргасан аж. Зэрлэг ан амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенци гэж бий. Уг конвенцид Монгол улс нэгдсэн бөгөөд энэ конвенцийн заалтад чоно ховордсон ангилалд орсон, агнахыг хориглосон байдаг. Дээрх конвенцид нэгдсэн орон хэрвээ чоно агнаж экспортлохоор болвол Олон улсын байгууллагаас заавал эрх, зөвшөөрөл авдаг юм билээ. Гэтэл Монгол улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөөр байна. Эндүүрлийн харанхуйд эх байгалийн амьд ертөнц устан үгүй болж байгаа эмгэнэлийг яах вэ та минь ээ” гэсэн “Өнөөдөр” сонин (01.29) сэтгүүлчийн үгийг энд дахин дамжуулахыг хүслээ.
Амьд байгаль өөртөө хатуу ширүүн хандсан бүхнээс аймшигтайгаар хариугаа авсаар ирсэнийг үеийн үеийн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Хамгийн наад захын жишээ татахад, өнөөдөр нэг анчин ан хийж ашиг хонжоо олсон байхад дараагийн нэг өдөр хоттой хонинд нь чоно орох ч юм уу, аргамжаатай морийг нь боохой зооглодог тухай эгэл ардын дунд яригддаг. Үүнийг Монголчууд хангай хариугаа авч байна гэдэг.


the attachments to this post:

hulgain-an
hulgain-an


6 Comments to “ЧОНЫН УДАМТ МОНГОЛЧУУД ШҮТЭЭНЭЭ ХӨНӨӨЖ ДУУСГАХ НЬ ЭЭ”

  1. altaa says:

    ta hunii bichsen yumnaas huulsan yum bol aytaihan yum bicheech…… odriin sonind garsan yum ter chigeeree haragdaj bn…. haanaas avsan eh survaljaa oruulj baigaach……

  2. portnoy says:

    This is such a depressing news. Difficult for me to imagine the taste of wolf’s brain…

  3. zog says:

    Чоно нохой алсан хүн өөдөлдөггүй гээд эртхэндээ цээрлэдэг байсан шүү дээ.
    Эрт орой хэзээ нэгэн цагт тэр алуурч нар шийтгүүлнэ л дээ. Тэдэнд асар их азгүй явдал тохиолдох болно. Алуулсан хүний сүнс заавал өшөөгөө авдаг. Амьтны сүнс мөн ялгаагүй ялангуяа ЧОНО . Тун ч хатуудаа. (энд би хүнсний зориулалтаар өсгөсөн малыг хэлээгүй шүү)
    Чоно алсанаас үүссэн зовлон зүдүүрийг ямарч бөө гуай аргалж чадахгүй.
    Амийг амиар гэдэг юм шүү!!!

  4. Boum says:

    We are human giving no chance for surviving for wild life, because human developed big industry of traditional medicin, especially in Asian countries, which uses just wild life resources.
    We should try to stop that kind of behaver and we need support the leading part of our humanity like famous people or successful business people.
    Jacky Chan do well things and trying to protect Amur Tiger and other endangered animals.
    In Mongolia we should ask to stop actor Tumurbaatar, who making public relation with his hobby to kill wolfs and wild big and so on.
    Green Coalition

  5. буяа says:

    hulduusun chono zarna
    хөлдөөсөн чоно зарна холбоо барих http://www.ardagvl@yahoo.com gesey msnjer hayagruu msj bicheeree

  6. dadaa says:

    та нар битгий хачин хачин юм нийтлээд бай та нар шиг хийморь дорой юмнуудад чоно бюу хангайн амьтад харагдахчгүй мах иддэгүй монгол хүн хаана харсын эрт дээр үеэс анчидийн түүхтэй энэ нийтлэлийг бичсэн чи хужаа

Leave a Reply