Гадаадын анчид үзэсгэлэнд оролцох гэж Монголоос аргаль агнадаг
Бямба, Тахиа сарын 23rd, 2010
Манай улсад 1000 хүрэхгүй аргаль үлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан. Түүнчлэн сүүлийн үед амьтны эд эрхтэнг худалдаалах, авах зарын дагуу ховордож буй ан амьтдыг ихээр агнах болсон гэдгийг хяналтын байгууллагууд шалгалтаар илрүүлсэн байдаг. Үүнд аргаль хонь, янгир зэрэг амьтдын эврийг нь авах зорилгоор их агнадаг гэсэн дүгнэлтүүд ч гарч байсан. Аргалийг 1953 оноос эхлэн дархан цаазтай амьтдын тоонд оруулж агнахыг хуулиар хориглосон. Зэрлэг амьтан ургамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах Конвенцийн II хавсралтад оруулсан байдаг. (more…)















