Author Archive

НАР САЛХИ БОРООТОЙ НӨХӨРЛӨХ 21 ЗУУНЫ НОГООН ТЕХНОЛОГИ

Мягмар, Гахай сарын 29th, 2009

Өндөр хөгжилтэй орнууд болон Хятад, Энэтхэг, Аргентин, Бразил зэрэг олон хүн амтай улс орнуудад хүн амаа хооллох, байгаль усаа хамгаалах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ажилд нэгэн шинэ хувьсгал гараад хэдэн жил өнгөрч байна. Үүнийг тэд хорин нэгдүгээр зууны ногоон хувьсгал гэж нэрлэж байх ба генетикч инженерүүдийн хүчээр энэхүү хувьсгалыг хийж байх ажээ. (more…)

Ойгоос залуу хус огтлон, савх болгон зvсээд, Хятад руу гаргадаг аж

Бямба, Хонь сарын 29th, 2009

Байгаль орчны яамнаас аж ахуйн нэг нэгжид 200-гаас дээш шоо метр хус бэлтгэхийг зөвшөөрдөггүй. Гэсэн ч савхны үйлдвэрүүдийн эзэд монголчуудаар хус бэлтгүүлэн, бусдын гараар могой бариулаад ард нь гэмгүй үлдэж байна. (more…)

Томуугийн Н5 N1 вирусын халдвараар шувуу үхжээ

Пүрэв, Хонь сарын 27th, 2009

2956_4247Хавар намрын цагт нүүдлийн шувуу дайран өнгөрдөг манай улс шувууны томуу өвчний эрсдэл өндөр оронд тооцогддог. Дэлхий дахиныг түгшээсэн энэ халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд дэлхийн банк 4 сая ам долларын төсөл хэрэгжүүлэхээр болжээ. (more…)

“Цаг агаарын өөрчлөлт хүн төрөлхтөний асуудал” гэж ноён Бан Ги Түн хэлэв

Лхагва, Морь сарын 29th, 2009

banmkimmmjpgНVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Солонгосын иргэн ноён Бан Ги Мvн манай улсад энэ сарын 26-28-нд гэргий болон албаны хvмvvсийн хамт айлчиллаа.
Дэлхий нийтийн анхаарлыг Монголын зvгт хандуулах чухал алхам болох энэхvv айлчлал нь НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Монгол Улсад хийж буй дөрөв дэх удаагийн албан ёсны айлчлал юм. Урд нь 1977 онд НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Курт Вальдхайм, 1987 онд Перес де Куэльяр, 2002 онд Кофи Аннан ирж байжээ. (more…)

ААДАР БОРОО 26 хүний аминд хүрлээ

Ням, Морь сарын 19th, 2009

floodminmmiddlemjpg

Л.ГАНЧИМЭГ, Б.МӨНХГЭРЭЛ (2009-07-17)

http://www.blog.mn/arslan/?p=5179

Өчигдөр орсон усархаг борооны дараа үер болж хүний амь үрэгдэж, эд хөрөнгийн ихээхэн хохирол учирчээ. Нийслэлд хүүхэд, том хүн нийлсэн зургаан хүн байгалийн энэхүү гамшгийн үеэр амь үрэгдсэн бол Говь-Алтай аймагт 18 хүн энджээ. (more…)

Дэлхийн гэмт хэргийн бүлэглэлийн анхаарал Монгол руу хандаж мэдэх нь

Лхагва, Морь сарын 15th, 2009

С.УЯНГАЗУЛ  /”Нийгмийн толь” сонин/

Одоо УИХ-аар хэлэл­цэгдэж байгаа Монгол Улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого хэрвээ  энэ хэвээрээ бат­лагдвал сайн, муу хоёр талтай. Энэ хуульд хаягдал хадгалах үйлд­вэрийн тухай яригдаж байгаа тул хэрхэн, яаж батлагдах нь вэ гэдэгт гадаадынхан ан­хаарлаа хандуулчихаад байгаа нь мэдээж. Мөн цөмийн болон химийн хог хаягдлыг хадгалах үйлдвэрт асар их мөнгө эргэлдэх болохоор тэр. (more…)

УИХ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ НААДМЫН ӨМНӨ ЯАРАН БАТЛУУЛАХААР ХУЙВАЛДАЖ БАЙНА

Пүрэв, Морь сарын 9th, 2009

DSC01342(1)УИХ-аар Оюу-Толгойн гэрээг батлах гэж байгаатай холбогдуулан Сүхбаатарын талбайд иргэний хөдөлгөөнүүд иргэдийн дунд нээлттэй микрофон ажиллуулав. (more…)

Төрийн ордны яг хажууд 7 хүн өлсгөлөн зарлав

Ням, Морь сарын 5th, 2009

Есөн аймгийн 21 сумын иргэдийн санаачилгаар байгаль хамгаалах чиглэлээр байгуулагдсан иргэний хөдөлгөөнийнхний санаачилсан 「Усны сав газар, ойн сан бүхий газар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглох тухай」 хуулийн төслийг Б.Бат-Эрдэнэ гишүүнээр ахлуулсан УИХ-ын нэр бүхий есөн гишүүн хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр 2008 оны 12 дугаар сарын 25-нд өргөн барьсан билээ. (more…)

УИХ-ын гишүүн Д.Энхбат:Авлигад идэгдсэн засаг төр ураны бизнесийг хариуцах цаг нь болоогvй

Даваа, Могой сарын 29th, 2009

Манай улс цөмийн эрчим хvчний тvvхий эд ураны 63 мянган тонн нөөцөөрөө дэлхийд 15-д ордог. 1990-ээд оноос өмнө геологичид тогтоосон 1.2 сая тоннын нөөц байх магадлалтай гэсэн нь батлагдвал дэлхийд айргийн тавд орно. (more…)

“Minamata”-гийн сүүдэр Өмнөговьд нүүрлэв үү?

Мягмар, Могой сарын 16th, 2009

Харахаас харц далдирч, дотор зарсхиймээр сэтгэл эмзэглүүлсэн гэрэл зургуудыг Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, нэгдсэн эмнэлгийн удирдлагууд надад үзүүллээ. Цээжний хөндийд minamata-suuder20090612байх ёстой хүний зүрх гадна талдаа хоолойгоор нь гараад ирсэн байх юм. (more…)