Author Archive

ЭХ ОРОНДОО ГАДУУРХАГДСАН ХҮМҮҮС

Даваа, Могой сарын 14th, 2010

Тайвань улсаар аяласан тэмдэглэлээ үргэлжлүүлж байна. Манайхан урд зүгийн хүн л бол хятад гаралтай гэсэн бодолтой байдаг. Бид ч бас тийм ойлголттой арлын улсад газардсан юм.

(more…)

ТАЙВАНЬД ТЭМДЭГЛЭСЭН ЧИНГИС ХААНЫ ТӨРСӨН ӨДӨР

Бямба, Могой сарын 12th, 2010

Би ихэд гайхлаа. Манайхан 2006 онд анх удаа Эзэн Чингис хааны Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг сүр жавхлантай тэмдэглэж байсныг маш тод санаж байна. Энэ бол анх удаа. Харин саяхан Тайвань улсаар аялах үед азаар бидэнд Чингис хааны мэндэлсэн ойг тэмдэглэх баярт өдрийг үзэх боломж гарав. (more…)

УС ХАРАМЛАСАН ШАНАЛАЛ

Бямба, Могой сарын 12th, 2010

Номадгрийний уншигч та бүхэндээ тэртээ долоон жилийн өмнө өөрт тохиолдсон нэгэн үйл явдлын талаар хуваалцъя гэж саналаа. Учир нь үүний тухай  бодох бүрийд  бяцхан оюундаа ухааран ойлгож, хөнгөн гунигийг  зүрх сэтгэлдээ дахин дахин мэдэрдэг билээ. Өдийг хүртэл өөртөө хадгалан байсан тэр нэгэн явдлыг өнөөдөр та бүхний өмнө дэлгэж байна. (more…)

“Монголчууд маш их архи уудаг гэсэн тийм ээ?” гэх доромжлол мэт асуулт

Мягмар, Луу сарын 25th, 2010

Тайвань улсаар аялаж явахдаа бидний хэдэн нөхөд олон зүйлийн талаар өөр хоорондоо санал бодлоо хуваалцаж явлаа. Үзэж туулсан бүхнээ одоо эргээд бодох нээ үнэхээр сайхан, дурсамжтай санагдана. Бид арлын орноос эргэж ирэхдээ эх орноо хөгжүүлэх, тэр дундаа залуу үеийнхнээ аливаад илүү идэвхтэй, өөдрөг тэмүүлэлтэй болгох  юмсан  гэсэн их хүсэл мөрөөдлөөр дүүрэн буцаж ирсэн билээ. Энэ удаа улс орны онцлог, уур амьсгалын эрс тэс ялгаатай, хоёр улсын залуучуудын сэтгэлгээний онцлог ялгааг  чадах ядахаараа сийрүүлснээ уншигчиддаа хүргэж байна.

(more…)

Зөөлөн тэмцэл ялалт авчирдаг

Лхагва, Луу сарын 19th, 2010

hunyaБидний Тайваньд аялах аялалын хөтөлбөрийн нэг хэсэгт Жиа-И хот дахь бяцхан номын дэлгүүрээр орох багтсан байлаа. Эхэндээ эндээс бид ямар нэгэн ном  худалдаж авах нь дээ гэж бодож байсан ч очоод төд удалгүй учрыг ойлгов.  Биднийг очиход Ю Гоу Шин гэх нэгэн даруухан залуу дотноор угтаж авсан юм.

(more…)

Ц.БҮЖИДМАА: ЖЕНДЕРИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛЫГ ЭРЧҮҮДЭД СУРТАЛЧЛАХ НЬ ЗҮЙТЭЙ

Пүрэв, Бар сарын 18th, 2010

Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудал, тэдний нийгэм, улс төрийн  харилцаанд оролцох оролцооны талаар “Улс төрийн боловсролын академи”-ийн Доктор Ц.Бүжидмаатай уулзаж ярилцснаа та бүхэнд хүргэе. Манай улсад эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах төрийн болоод төрийн бус олон байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байна. Харамсалтай нь тэдний үйл ажилгаа төдийлөн бодитой үр дүнд хүрэхгүй байгаа нь юутай холбоотой гэж бодож байна вэ?

(more…)

УРААН МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨН ДҮНГЭЭРЭЭ ИХ АШИГ ӨГӨХГҮЙ

Пүрэв, Бар сарын 18th, 2010

Монголын ураныг гадныхан төдийгүй монголчууд сүүлийн үед алт зэснээс илүүтэй сонирхох болов. Ураан гэгч энэхүү газрын баялаг монголын нүд алдам тал нутгийн хөрс шороонд их хэмжээгээр оршдог байна. Тоогоор өгүүлбэл дэлхийд  гурван сая орчим тонн урааны нөөц байгаа нь батлагдсан гэх ба үүний нэг хувьтай тэнцэхүйц нь манайд байдаг гэх. Зарим шинжээчид монголын урааны нөөц 1,39 сая тонн гэж тооцоолжээ. “Манай улс дэлхийд урааны нөөцөөрөө 14 дүгээрт жагсдаг” гэсэн мэдээлэл цөөнгүй хэвлэлүүдэд гарсан. Энэхүү баялагаас багагүй мөнгө олох боломж бий гэж үзээд Засгийн газар урааны хайгуул, ашиглалт явуулах харилцааг олон улсын жишиг түвшинд зохицуулах, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татан оруулах, урааны чиглэлээр хийх геологийн судалгаа, олборлолт, боловсруулалтын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлж, Эрдэс баялаг” хөтөлбөрийн хүрээнд “Уран” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Гагцхүү санхүүжилтын асуудлаас шалтгаалан одоогоор түр зогсоод байгаа аж. (more…)

ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ХӨГЖҮҮЛЬЕ

Даваа, Бар сарын 15th, 2010

Хүн бүхэн амьд явах, ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, өмч эзэмших, эн тэгш эрхтэй байна гэж Ардчилсан Монгол улс Үндсэн хуулиндаа тунхагласан. Харин энэ тунхаг бүрэн утгаараа хэрэгжихгүй байгаагийн улмаас монголын олон зуун иргэн далд хэлмэгдүүлэлтэд автаж байна. Ингэж хэлэхийн учир нь баялагийг тэгш бус хуваарилсаны үр дүнд өнөөдөр Монгол Улсын 10 иргэн тутмын ес нь буюу 2,4 сая гаруй хүн амд нийт баялагийн 20 хувь нь л оногддог байна. Харин энэ жаахан баялагаас хэчнээн хүн хүртэж чадаж байгаа бол гэдэг нь бүрхэг.  Албан тушаалтнуудын хүнд сурталд дарлуулж, авилга хээл хахуульд нэрвэгдсэн иргэд амьдрахын эрхэнд тэдний эрхшээлд орж хэлмэгдэж байгаа нь өнөөгийн бодит байдал юм. (more…)

БАЙГАЛИА ХАМГААЛАХ ТАЛААР ОР ТАС МАРТСАНАА ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ ЗӨВШӨӨРӨВ

Лхагва, Бар сарын 10th, 2010

Өнгөрөгч хоёрдугаар сарын 8,9-ий өдрүүдэд Улаанбатар хотод болж өнгөрсөн Монголын эдийн засгийн чуулган”-д оролцсон төлөөлөгчдийн санаа бодлоос nomadgreen-ий уншигчиддаа хүргэж байна. ( эх сурвалжийг ТВ5, SBN, TM, МҮОНТВ-ийн шууд нэвтрүүлгээс авсан болно) 

УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат: ДЭЛХИЙ ДУЛААРАЛ, МОНГОЛ УЛС ОРШИН ТОГТНОХ ЭСЭХИЙГ СОРЬЖ БАЙНА(more…)

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВ БОЛ АРД ТҮМНИЙ ОРШИН ТОГТНОХ ҮНДЭС

Лхагва, Бар сарын 10th, 2010

Монголын Соёлын өвийн төвийн Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбаттай уулзаж ярилцснаа уншигчиддаа хүргэе.

Сүүлийн үед соёлын өв гэж хэвлэл мэдээллээр их ярьж байна. Манай улс соёлын өвийг бүртгэдэг конвенцэд яг хэдэн онд нэгдсэн бэ. Одоогоор Монгол Улс хэчнээн өвийг бүртгүүлж амжсан бэ? (more…)