Author Archive

Цөлөрхөг бүс 150 км хурдтайгаар хойшоо түрж байна

Ням, Тахиа сарын 31st, 2010

Эх дэлхий гэдэг нэгэн гэрт, нэгэн дээвэр дор амьдарч байгаа хар, шар, цагаан арьстан, буддын, христийн, лалын шашинт хэн ч бай энэхэн цэнхэр гаригаа нэгэн сэтгэлээр хайрлан хамгаалах нь чухал болоод байгааг ухамсарлах цаг иржээ. Өдрөөс өдөрт байгаль ээжийн бүтээсэн бүхэн нэг нэгнээсээ хамааралтай байдгийг мэдрүүлж байна.

google.com

Энэ жилийн дэлхий нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг “Хөрсөө тордож амьдралаа тэтгэе” гэсэн уриан дор тэмдэглэсэн байна. Хүн төрөлхтөнд өдөр тутам түгшүүр зарлаж байгаа цөлжилт, газрын доройтол, хэт хуурайшилтаас болж хөрсөн дэх бичил организмууд нөхөн сэргэхгүйгээр устан алга болж байна. Энэ нь аль ч улс орны нийгэм эдийн засаг, хүн ардын ахуй амьдралд нэгэнт сөргөөр нөлөөлж эхлээд одоо харин уур амьсгалын өөрчлөлтөд бэлэн байх, дасан зохицох тухай яригдах болжээ. (more…)

Монгол хүн “эзэнтэй” болох гэж байна

Баасан, Тахиа сарын 29th, 2010

Irgenii burtgeliin gazriin daraalal 2010.10.20 photo by Otgoo

Өнгөрсөн жилүүдэд Монгол улс таван хошуу малаа тоолоод сая саяар өссөн гэж бахархдаг байлаа. Мал төрийн хамгаалалтад байх хуулийн заалттай, малын хөлийн татвар авахаа больсон болохоор эзэн нь малаа тоо толгойгоор нь бүрэн тоолж, нэг мянгат, хоёр мянгат, гурван мянгатууд болж, Монголын хөдөөд “малаа яаж маллахаа марксизмаар заалгахгүй” гэсэн юм яриад цээж түхгэр, толгой гэдгэр сууж байна.

Харин үндсэн хуулиар амьд явах эрхээ тунхагласан Монголын хүний “тоо толгой” хэд хүрч байгааг хэн ч хэлж чаддаггүй. Өөрөөр хэлбэл монголчууд малаа сайн тоолдог, яагаад гэвэл мал үнэ цэнтэй, харин хүнээ тоолдоггүй, учир нь монгол хүн үнэгүй. (more…)

Эдди:Номадгрийн-ээр дамжуулж Монголын тухай олон орон мэддэг болсон

Ням, Тахиа сарын 24th, 2010

Photo by Otgoo

Глобал войс – бол 300 гаруй блогч, орчуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс мэдээ мэдээллээ бэлтгэж, иргэний дуу хоолойг уламжлалт бус хэлбэрээр ертөнцийн сонорт хүргэдэг олон улсын иргэний сэтгүүлчдийн мэдээллийн сүлжээ юм.

Энэ сүлжээнд нэгдэн хамтран ажиллаж байгаа хэн бүхэн дэлхийн сүлжээний нэгээхэн хэсэг гэдгээ ойлгож сайн дурын үндсэн дээр идэвхтэй ажилладаг.

Глобал войс төслийн нэгэн хэсэг болж ажиллаж буй Rising voice-төслийн захирал Эдди Авила Монголд зочилж Номадгрийний иргэний сэтгүүлчидтэй уулзалт хийж сонирхолтой яриа өрнүүлснийг та бүхэнд уламжилж байна. (more…)

Нийслэлийн зам хамгийн аюултай орчин болоод байна

Бямба, Тахиа сарын 23rd, 2010

Замын цагдаагийн газрын www.traffipolice.gov.mn сайтад мэдээлснээр дэлхий дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг эзэлж байна.

olloo.mn

Ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг. Эдгээр осол гэмтлийн 25 хувь буюу дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг гэнэ. (more…)

“Эмзэг эрсдэлтэй” бүлгийн эрчүүд ба ачааны хүндийг үүрсэн монгол бүсгүйчүүд

Мягмар, Тахиа сарын 5th, 2010

iNET.mn

Монголын улс төрөөс бусад бараг бүх салбарт яруу алдарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, нэр сүр цуурайтаж байна. Урлаг, спорт, бизнес санхүүгийн ертөнцөд цоглог дайчин бүсгүйчүүдийг захаас аван нэрлэж болох ч бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд шингэн дуу дэндүү бүдэг сонсогдож байгаа нь юуных юм болоо? (more…)

Ирээдүйн сүйрлээс сэрэмжлүүлсэн иргэдийн дуу хоолойд хүч нэмье

Даваа, Бич сарын 13th, 2010

Ус судлалын олон улсын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг дэлхийн усны долоо хоног өнгөрсөн өдрүүдэд Стокгольм хотноо болж өнгөрчээ. Энэ удаагийн уулзалтаар цэвэр усны нөөцийн хуваарилалт, усны бохирдолт болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх хор уршиг зэрэг тулгамдсан асуудлыг авч хэлэлцсэн байна. Энэ мэдээг уншаад саявтархан шуудангаар өдөр тутмын сонингуудтай хамт ирсэн сэтгэл сэрхийлгэсэн захидал санаанд орлоо. (more…)

Монгол наадам-хүүхдүүдийн эрхийг зөрчсөн харгис баяр уу?

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Монгол орноо намар хэдийнээ айлчилсан ч наадмын дараа наадмууд үргэлжилсээр л…Энэ удаад би наадмын тухай бус хурдан морь унаач хүүхдийн тухай хэдэн үг хэлмээр санагдлаа. (more…)

Шинэ цагийн хөдөө ба нүүдэлчдийн өнөөгийн дүр төрх

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Тэшиг хангайн уулс алсын алсад цэнхэртэнэ

Унасан газар, угаасан ус Булган аймгийн Тэшиг сумандаа сар гаруй амраад ирэхэд хөдөөгийн малчдын амьдрал тийм ч тартагтаа тулсан биш болох нь анзаарагдаж байлаа. Айл бүхэн таргийн таван үхэр, ташуурын арван адуутай байх бөгөөд хангай дэлхийн өгөөж арвин болохоор мал цөөтэй өрх айлынхан жимс самар түүх, айлд мод бэлтгэх, хадлан хадах, сааль саах зэргээр амьдарч болоод байгаа харагдана. Гэвч хүн бүхэн л бэлэн мөнгөний бараа харахаа байсан, юмны үнэ тэнгэрт хадаж байгаа тухай ярьцгааж байна. (more…)

Алтаргана–2010 оны наадам буюу буриад зоны угсаа гарвалын тухай

Пүрэв, Морь сарын 29th, 2010
наадмын нээлт /bolod.mn/

Hаадмын нээлт /bolod.mn/

Хүн төрөлхтөний түүхэнд өөрсдийн туулж өнгөрүүлсэн түүхээрээ зүй ёсоор бахархах эрхтэй, өнөө үед он цагийн эрхээр дэлхийн даяар тархан амьдардаг болсон ч үндэс угсаа, хэл, соёл, шашин нэгтэй үндэстэн бол монголчууд буюу монголын туургатнууд юм. (more…)

Алт эрдэнэсгүй амьдарч болно, харин усгүйгээр амьдрах уу?

Лхагва, Морь сарын 28th, 2010

tagtaa us uuj bna

Амьдралыг тэтгэгч рашаан болсон усыг физик химийн шинжээр тодорхойлбол: H20 гэсэн химийн томъёогоор илэрхийлэгдэх, устөрөгч, хүчилтөрөгчийн нэгдэл бодис юм. Ердийн нөхцөлд өнгө, үнэргүй. Бага зэрэг хөх ногоон туяа бүхий тунгалаг, шингэн төлөвтэй. Харин 0 хэмд хатуу (мөс), 100 хэмд хийн (усны уур) төлөвт орно. Дэлхий дээрх амьд организмуудын амьдралд чухал үүрэгтэй. Хүний биеийн ихэнх хэсгийг ус бүрдүүлдэг. /Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас/ (more…)