Author Archive

Мазаалай домог болон үлдэх цаг ойртож байна

Бямба, Хонь сарын 21st, 2010

Дэлхийд Монголоос өөр хаана ч байхгүй, одоогоор устах аюул нүүрлээд байгаа нэн ховор амьтан бол мазаалай билээ. Монголын говь цөлд амьдардаг дэлхийн нэн ховор амьтан болох мазаалай одоогийн байдлаар 16 – 19 толгой буюу 3 – 4 бүл л амьдарч амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. (more…)

Үүл буудаж бороо оруулах нь эдийн засгийн асар их ашигтай

Пүрэв, Хонь сарын 19th, 2010

Нэг га газарт нэг мм бороо ороход 10 мянган тонн ус буудаг

Дэлхийн дулаарал, ган гачиг нүүрлэж хойд хөршид улаан буудайн ургац эрс багасах төлөвтэй байгаа тул хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээ импортлон авдаг манай улсад гурилын үнэ өсгөх шалтаг болсон бололтой. Ийнхүү далимдуулахын шалтгаан нь ган болж буйтай холбоотой аж. Иймээс цаг үеийн асуудлаар мэргэжлийн хүний яриаг дуулгая. (more…)

Монголын 3000 гаруй аж ахуйн нэгжүүд 7500 төрлийн химийн бодис ашигладаг

Даваа, Хонь сарын 16th, 2010

new photoХүрээлэн буй орчны бохирдол нь өнөөдөр хүн төрөлхтөний тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Үүнийг агаарын, усны, хөрсний бохирдол гэж ангилах боловч хүн амьдрах тайван бөгөөд таатай орчинд нөлөөлөх бусад олон хүчин зүйлс бий. (more…)

Хямд зардлаар бохир ус цэвэршүүлэх аргыг монгол инженер санаачилжээ

Мягмар, Хонь сарын 10th, 2010

Сан техникийн инженер Д.Намсрай гуай 50 гаруй жил амьдралаа устай холбосон нэгэн. Тэрээр бас нийслэлд төдийгүй орон нутагт түүгээмэл хэрэглэх болсон халаалтын зуухыг үйлдвэрлэсэн бөгөөд удахгүй мянга дахь зуухныхаа баярыг хийх гэж буй аж. Тэрээр ийнхүү өгүүлж байна. (more…)

Цэвэр хөгжлийн механизм буюу нүүрс хүчлийн хийг бууруулахад иргэдтэй хамтарч ажиллана

Даваа, Морь сарын 26th, 2010

Наадмын дараа намар гэдэг нь угтаа тухайн жилийн өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил гагцхүү намрын эхэн сараас эхэлдэг төдийгүй хадлан тэжээл бэлтгэх зэрэгтэй уялдаатай үг билээ. (more…)

Идэвхтэй галт уулан дахь хүхэрлэг рашаан

Бямба, Луу сарын 29th, 2010

Зураг: Галт уулын халуун хүхэрлэг рашаан / Шаолин тосгон /

Бид Номхон далайн эрэг дээрх наран шарлагын газарт очиж далайн усны давалгаанд цохигдон хэсэг наадан цэнгэлдлээ.

Далайн ус нь өндөр концентрацитай давсны уусмалаар баялаг байдаг тул усанд сэлсний дараа шүршүүрт орохгүй бол арьс хуурайшиж загалтана. Иймээс усанд сэлсэний дараа бүгд шүршүүрт орлоо. (more…)

Тайваны уугуул “инженер”-ийн бүтээл Монголын малчдад нэн чухал

Мягмар, Луу сарын 25th, 2010

Зураг: Номхон далайн эрэг/Шөнийн Тайпей хот/

Тайванчууд өөрсдийгөө нутгийн уугуул иргэд болон эрт үеэс харь нутгаас цагаачлан ирсэн хятадууд бүюу хан үндэстнээс бүрддэг гэж хэлэх юм билээ. Манай иргэний есөн сэтгүүлчдийг Тайванд аялуулах ажлын ерөнхий зохион байгуулагч Аxioгийн Тайпей /Тайваны нийслэл/ хот дахь оффист бид зочилж ээлжит workshop хийсэн юм

Сэдэв нь: Багийн гишүүдийн өөрсдийн авсан ведео бичлэгийг вебсайтад хэрхэн байрлуулах дадлага ажил байв. Энэ нь бидний хувьд бас нэг шинэ мэдлэг эзэмшсэн сургалт болсон. Тэрхүү сургалтын яг өмнөхөн Аxio бидэнд өөрийн унадаг дугуйгаа үзүүлэн түүнийг унаж механик хөдөлгөөн хийх явцдаа цахилгаан үүсгүүр бий болгож түүгээрээ дугуйнд байрлуулсан гар чийдэнгээ харанхуйд асаах төдийгүй механик хөдөлгүүрийнхээ / гөр, хөлийнхөө / хүчээр гар утсаа цэнэглэж болдог гэдгээ хэлэхэд техникээс холуур мэргэжилтэй манай хэдэн аялагчид гайхан биширч өөрийн эрхгүй “wow” хэмээн дуу алдацгаасан.

(more…)

Арлын оронд Чингис хааны төрсөн өдрийн ёслолд оролцсон нь

Мягмар, Луу сарын 25th, 2010

Аргын толлын 2010 оны 05 дугаар сарын 04 – ний өдөр. Жил бүрийн энэ өдрөөр Тайваны Засгийн Газрын санхүүгийн дэмжлэгтэйгээр их эзэн богд Чингис хааны төрсөн өдрийн ёслолыг Тайваны нийслэл Тайрей хотноо тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай  аж. Энд дэлхийн өнцөг булан бүрээс Монгол гаралтай хүмүүс хүрэлцэн ирж энэхүү арга хэмжээнд оролцон хүндэтгэл үзүүлдэг юм байна.

(more…)

Ногоон аралд зорчсон тэмдэглэл-1, илүүдэл жингийн зовлон үгүй

Ням, Луу сарын 23rd, 2010

Төв Азиас өмнөдийг зорин аялахад 3 хоног шахам хугацаа зарцуулан зорьсон газраа очсон билээ. Гэвч 100 гаруй жилийн өмнөх бидний өвөг дээдэс нийслэл Хүрээнээс  Бээжин цаашилбал Утай – гүмбэнг зорин ердийн хөсгөөр / морь, тэмээгээр / очих ба буцахдаа 1 – 2 жил зарцуулдаг байсныг бодоход өнөөгийн бид цаг хугацаатай уралдан машид цухалдуу болжээ. (more…)

ДЭЛХИЙД НЭН ХОВОРДСОН МОНГОЛ БӨХӨН ОДОО 3000 ОРЧИМ Л ҮЛДЖЭЭ

Ням, Туулай сарын 11th, 2010

Дэлхийд Монголоос өөр хаана ч байдаггүй бөхөн хэмээн энэ амьтан  одоогоор манайд 3000 орчим тоо толгой  үлдээд байна.  Дэлхийн “Улаан ном”-д бүртгэгдсэн бөгтөр бөхөн  Их нуруудын хотгорын хэсэгхэн, нутагт Ховдын  Хар усан нуур, Дөргөн Хяргас нуурийн орчим түүнээс урагш  Хүйс , Шаргын  говь, Бигэр, Бөөн цагаан, Орог нуур хүртэлх нутагт байдаг. (more…)