“Дэлхийг аврах боломж бидэнд байна” гэдэг өөрийнхөө бодлыг хуваалцах гэсэн юм
Мягмар, Нохой сарын 29th, 2011Translated from English by Mongoloo
Хөгжил дэвшлийн үед хүмүүс өөрсдийгөө байгалийн бүтээгдэхүүн бөгөөд олон арга замаар алдаа гаргадаг гэдгээ мартсан бололтой. Гэхдээ гэнэт хүн төрөлхтөн дэлхий ээжийгээ сэтгэл зүрхнээсээ дээдэлж хайрлах ёстой гэдгээ ойлгож эхэлсэн. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж манай дараагийн үеийнхэнд бас дэлхийд маань бидний туслалцаа хэрэгтэй болоод байна. Бидний ойлголтоор тодорхой хөгжлийн дараа аюул нүүрлэдэг. Иймд ойрын 50 жилд цаг уурын өөрчлөлт сөргөөр нөлөөлнө гэдгийн хэн хүнгүй бид мэдэж байна. Дэлхийн дулаарлын эсрэг дорвитой алхам хийхгүй бол бид өөр гариг руу шилжин суурших магадлалтай болоод байна. Итгэхэд хэцүү ч гэсэн 2035 онд дээр дурдсан бүхэн болох магадлалтай. Бид цаашид оршихуй эс оршихуй гэдэг асуудал шийдэгдэх болоод байна. Бид хөгжлийн төлөө анхаарч яваад байхад дэлхий маань устаж байгаль орчин нь сүйдээд байна. Үүний эсрэг бид юу хийх ёстой вэ? Дэлхий дээрх хүн амыг аврахын тулд сэтгэл зүрхээ зориулах цаг ирээд байна. Цаг уурын өөрчлөлтөд хүмүүсийн анхаарлыг хандуулах үүднээс Дэлхийн Амьд Байгалийн Сан 2007 оноос хойш “Дэлхийн цаг” хэмээх аяныг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү байгууллагын гол зорилго нь таны хийдэг өдөр тутмын үйлдлээрээ дэлхийг аврахад асар бага ч атугай хувь нэмэр оруулж буйг ойлгуулах явдал юм. Жишээ нь: хэрвээ та гэрлээ ердөө ганц цаг унтраавал дэлхийг аврахад өөрийнхөө зүгээс асар том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болоод дэлхий ертөнц сөнөж буйг ухаардаг хэсэг бүлэг хүмүүс байдаг ч тэд өөрсдөд нь хамааралгүй гэж аашилдаг. Иймд дээр дурдсан байгууллага эдгээр үл ойшоож буй хүмүүсийг ухааруулахыг зорьдог. Улаанбаатар хотын иргэд энэхүү аянд 2 удаа оролцсон. 1970-2004 онд хүлэмжийн хийн ялгарал 70 хувиар нэмэгдсэн бөгөөд аж үйлдвэржилтээс өмнөх үе хүртэл хүлэмжийн хийн ялгарал тогтмол нэмэгдсээр байна. Мөн CO2-ын ялгарал 80 хувиар нэмэгдсэн. Энэ бүхний шалтгаан нь хүлэмжийн хийн ялгаралт нэмэгдсэн, ургамал ойн хэмжээ буурсан, далайн усны хэмжээ буурсан гэх мэт. Дэлхийн гадаргын температури дахь дэлхийн дулаарал тогтмол өссөөр байна. Агаарын дундаж температури өнгөрсөн 10 жилийн турш байнга өссөөр байсан бөгөөд энэ нь цаашид ч үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй. Дэлхийн дундаж температури 0.74=0.18 градиусаар нэмэгдсэн бөгөөд агаарын дундаж температури нэмэгдэх болсон шалтгаан нь агаарт байх хүний буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хүлэмжийн хийн ихсэлтэй шууд холбоотой байх магадлалтай. Гэхдээ энэхүү өөрчлөлт нь 2100 он хүртэл үргэлжилнэ гэсэн судалгааг эрдэмтэд гаргаад байна. Эрдэмтдийн үзэж буйгаар хүлэмжийн хийн энэ хэмжээ агаарт ирэх 1000 жилд энэ хэвээрээ байвал дэлхийн дулаарал болон усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна гэж үзэж байна. Энэ бүхнийг шийдвэрлэх үүднээс бид юу хийх хэрэгтэй вэ гэдгээ олон улсын хэмжээнд ярилцах хэрэгтэй байна. Мөн дэлхийн дулаарлыг хэрхэн бууруулах талаар бас бодох хэрэгтэй. Түүнчлэн бид тодорхой ажлуудыг хийх ёстой. Сүүлийн жилүүдэд ихэнх орнууд дэлхийн дулаарлын талаар санаа зовниж эхлээд байна. Тэд дэлхийн дулаарлын эсрэг яам байгуулсан. Жишээ нь: Австри улс Цаг уурын өөрчлөлт болон энергийн асуудал хариуцсан яам байгуулсан бол Германын засгийн газар цаг уурын өөрчлөлтийн эсрэг яам байгуулжээ. Бусад орнуудтай харьцуулахад Монгол орон энэ асуудлыг хариуцсан хүчирхэг агентлагуудтай байхын оронд жижиг жижиг хэсгүүдэд хуваагдсан байгаль орчны асуудал хариуцсан агентлагуудтай байна.
Монголчууд цаг уурын өөрчлөлтийн талаар хангалттай мэдээлэлгүй байхад дэлхийн нөгөө хэсгийн хүмүүс цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал нь улам бүр эрчимтэй болж байгааг мэдэрч байна. Дэлхийн дулаарлыг бий болгоход голлох нөлөө үзүүлдэг хүлэмжийн хий нь метанаас шалтгаалж нэмэгддэг байна. Амьтдын сэг үлдэгдлээс үүсэн бодис агаарт тархан улмаар метаныг үүсгэдэг. Ойролцоогоор 40 сая гаруй амьтад амьсгалж хий ялгаруулснаар дэлхийн дулааралд хувь нэмэр оруулж байна. Дэлхийн дуалааралд нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь хог хаягдал. Монголд хог хаягдал дахин боловсруулдаг үйлдвэр байдгүйн улмаас нүх ухаж булдаг. Үүнээс үүдэн газрын хөрс бохирдож байна. Ургамал мод жилд 60 тэрбум карбоныг агаар мандлаас сорж авах чадвартай байдаг. Хэрвээ бид мод ургамлаа тайрсаар байвал агаар мандал дахь карбоны хэмжээ улам нэмэгдэх болно. Судлаачид 48 цаг уурын станцид судалгаа хийсэн. 1940-2007 оны хооронд цаг агаарын дундаж температури 2,1 градусаар нэмэгдсэн гэх дүгнэот гарсан бөгөөд энэ нь маш муу юм. Энэ бүхний хамгийн том шалтгаан нь хүлэмжийн хий юм. Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх ямар нэгэн алхамыг Монголын засгийн газар огт хийхгүй байгаа тул хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдсээр л байна. Гэхдээ дэлхийн дулаарал дэлхийн бүх орнуудад нөлөөлж байна. Япон улсад болсон газар хөдлөлт нь зүгээр ч нэг санамсаргүйгээр болсон байгалийн гамшиг биш юм. Энэ нь цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалсан зүйл. Дэлхийн өөр аль нэг хэсэгт мөн байгалийн гамшиг ээлж дараалан болсоор л байна. Иймд бид бүхэн хүлэжийн хийг бууруулахад гар бие оролцож дэлхийгээ аварцгаая.
Эко-Ази их сургуулийн 3-р курсын оюутан А.Алтанцэцэг












