Хотын даргаа, Туул голоос хайрга олборлохыг хэзээ зогсоох вэ?
Мягмар, Могой сарын 8th, 2010
Туул голын эрэг, сав газрыг ухаж, сэндийчих хvн мундахгvй нь. Сарвайсан болгон л эргийг нь ухаж байдаг болж. Мэргэжлийн хяналтынхан Туул голын эрэг сав газраас хайрга олборлож байсан том толгойтой 13 аж ахуйн нэгжийн vйл ажиллагааг бvрэн зогсоож чадаагvй байгаа. Гэтэл тєрийн ажил хийж, гvvр барьж байгаа нэрээр халхавч хийн Туул голоос хоёр жил хайрга олборлож байсан компанийг тєрийн бус байгууллагынхан илрvvлжээ. (more…)





НҮБ-ын хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манай улс 2016 он хүртэл усны асуудлаар ямар нэгэн доголдол гарахгүй гэж тогтоосон ч, цаашид усыг хайр гамгүй ашиглаж, бохирдуулаад байвал долоохон жилийн дараагаар усны хомсдолд орохыг үгүйсгэхгүй гэж албаны хүмүүс үзэж байна.
Монголчууд эрт дээр үес гол усаа буртаглахыг хатуу цээрэлдэг, сайхан уламжлалтай ард түмэн билээ. Гэтэл одоо энэ уламжлал маань хаачив? Өдгөө бид бохир байтугай зүйлсийг гэрийнхээ хогийн саванд хийж байгаа мэт гол ус руугаа хаягдаг болж. Амь нь тасрах шахаж буй Сэлбэ гол өнөөдөр барилгын хаягдал, эмнэлэгийн багаж хэрэгсэл, цустай маарал гэх мэт ой гутам хаягдалаар дүүрчээ. 

